Танин Мэдэхүй

Форекс гэж юу вэ?

“Форекс” (Forex) гэдэг үг нь foreign exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үгнээс үүсэлтэй нэр бөгөөд товчоор FX гэсэн 2 үсгээр түгэн дэлгэрчээ. Энэ зах зээл нь тодорхой хугацаанд биелэгдэх тогтсон нөхцлөөр буюу нийт дүн, арилжааны ханш, хугацаа зэрэг дээр үндэслэн зээл олгон гадаад вальютыг худалдах, худалдан авах цогц шийдэл юм. Форексийг валютын зах гэж ойлгож болохгүй. Учир нь зах гэж нэгдсэн том төвлрөлийг хэлдэг бол форекст нэгдсэн төв гэж байдаггүй. Форекс арилжаанд компьютер, гар утас зэрэг хэрэгслээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс оролцож болдогоороо ялгаатай.

Форекс нь дэлхийн хөрвөх вальютын ханшийн хамгийн бага зэргийн өөрчлөлтөөс асар их хэмжээний ашиг олж болох хүчирхэг санхүүгийн хэрэгсэл юм. Форексийн зах зээлд өдөрт дунджаар 5,5 их наяд доллар эргэлдэж байдаг нь дэлхийн хамгийн том зах зээл гэдгийг харуулж байна.

Форекс арилжааны үндсэн зарчим нь хөрвөх валютуудын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдсон, нэг нь нөгөөдөө харьцах ханшаар солилцоо хийх юм.

Форексын зах зээлийн онцлог

Хөрвөх чадвар сайн: Тухайн зах зээл нь их хэмжээний вальюын эргэлттэй тул тоглогчид /trader/ хүссэн хэмжээний захиалгыг тухайн үеийн ханшаар хийх боломжтой.

Хүрэлцээтэй байдал: Зах зээлд багахан хэмжээний илүүдэл мөнгөтэй хүн болгон оролцох боломжтой.

Ажлын горим: 24/5 буюу ажлын 5 өдрийн 24 цагын турш арилжаанд оролцож болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *