Танин Мэдэхүй

Хөшүүрэг гэж юу вэ?

Форекс нь бусад санхүүгийн хэрэгслүүдээс ялгарч олон хүний анхаарлыг татдаг нэг шалтгаан бол маш өндөр хөшүүргийн нөлөө юм. Хөшүүрэг гэдгийг сонсоод танд хамгийн түрүүнд хөшүүрэг гэж юу юм бол, хөшүүрэг яаж ажилладаг юм бол, яагаад хөшүүрэг форекст хүмүүсийг татах үндсэн шалтгаан болдог юм бол гэсэн асуултууд бодогдож байж болох юм.

Хөшүүргийн физик тодорхойлолт нь бага хүчээр их зүйлийг өргөх байдаг шүү дээ. Форекс арилжаанд ашигладаг хөшүүргийн тухай ойлголт ч мөн үүнтэй төсөөтэй байдаг. Форекс арилжаачид хөшүүргийг ашигласнаар багахан мөнгөөр их хэмжээний арилжааны захиалгыг хийж чаддаг. Хөшүүрэг нь хөрөнгө оруулагчдын хувьд форекс зах зээл дэх хамгийн өндөр боломжуудын нэг юм. Хөшүүрэг нь брокероос зээлж хөрөнгө оруулагчид форекс дансандаа оруулсан зээлтэй адил ойлголт юм. Хөрөнгө оруулагч нь форекс зах зээлд хөрөнгөө оруулахаар шийдэх үед хамгийн түрүүнд брокер дээр маржин данс нээх ёстой. Ихэвчлэн, хөшүүргийн төвшин нь 50:1, 100:1 эсвэл 200:1 байдаг ч энэ нь брокер болон тухайн хөрөнгө оруулагчийн арилжаанд оролцох позицын хэмжээнээс хамаарч өөр өөр байж болдог. Харин бидний танд санал болгох хөшүүргийн дээд хэмжээ нь 400:1 байх болно.

Маржины дүн 1% байхад $100,000-ын валютын арилжаанд оролцохыг хүсвэл та өөрийнхөө маржин дансандаа зөвхөн $1,000-той байхад л хангалттай. Энд, хөшүүрэг нь 100:1 байна гэсэн үг. Хөшүүрэг нь танд хурдан хугацаанд ашиг олох боломжоор хангадаг боловч мөн хурдан хугацаанд мөнгөө алдах ч эрсдэлийг дагуулдаг.

Форекс арилжаачид энэхүү эрсдэлээс зайлсхийхийн тулд stop orders (Зах зээлийн ханш тодорхой төвшинд хүрэх үед их хэмжээгээр худалдан авах эсвэл худалдах захиалга) болон limit orders (Тогтоосон эсвэл түүнээс бага үнээр худалдан авах эсвэл тогтоосон/түүнээс өндөр үнээр худалдах захиалга) зэргийг ашигладаг арилжааны маш нарийн хэлбэрийг ашигладаг.

“А” Арилжаачин “Б” Арилжаачин
Арилжаанд оролцох мөнгөн дүн $10,000 $10,000
Бодит хөшүүрэг 50:1 5:1
Арилжаанд оролцох боломжтой нийт үнэлгээ $500,000 $50,000
100 pip алдагдал хүлээсэн тохиолдолд -$4,150 -$415
Арилжааны алдагдлын хувь 41.5% 4.15%
100 pip ашиг олсон  тохиолдолд +$4,150 +$415
Арилжааны ашгийн хувь 41.5% 4.15%

Эх сурвалж: https://ambaga.blogspot.com/2009/07/blog-post.html

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *