Мэдээ

АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан

АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан нь зах зээлд хүчтэй нөлөөг үзүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг эдийн засгийн чухал суурь үзүүлэлтүүд нэг юм.

АНУ-ын Хөдөлмөрийн Яам болон Хөдөлмөрийн Статистикийн Хороо хамтран сар болгон ажил эрхлэлтийн тайлан танилцуулдаг билээ.

Тус тайланд хөдөлмөрийн зах зээлийн дараах үзүүлэлтүүд багтсан байдаг:

Ажилгүйдлийн түвшин – Хөдөлмөрийн зах зээл дээрх ажилгүй хүмүүсийн тоог хувьчилсан үзүүлэлт.

Non-farm payroll employment – АНУ-ын засгийн газар болон бизнесийн салбарт ажиллаж буй хүмүүсийн тоон үзүүлэлт. Энэхүү үзүүлэлтэнд бүтэн болон хагас цагийн ажилчид бүгд багтдаг.

Дундаж ажлын цаг – АНУ-ын засгийн газар болон бизнесийн салбарын ажилчид долоо хоногт дундажаар хэдэн цаг ажилладаг талаарх үзүүлэлт.

Цагийн дундаж орлого – Томоохон салбаруудын цагийн дундаж цалингийн түвшин.

АНУ-ын ажил эрхлэлтийн үзүүлэлт нь ам.долларын ханшид хүчтэй нөлөөг үзүүлэх боломжтой байдаг. Иймд энэхүү мэдээлэл нь зах зээл дээр таны мэдэх ёстой голлох мэдээллүүдийн нэг яах аргагүй мөн юм.

2018 оны 8 сарын 3 буюу Баасан гарагт манай цагаар 20:30 минутанд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас 7-р сарын АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан танилцуулах гэж байна.

Арилжаанд тань амжилт хүсье.

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Ханшийн зөрүүн дээр суурилсан гэрээний арилжаа(CFD) нь өндөр эрсдэл бүхий хөшүүрэг хэрэглэдэг учир жижиглэнгийн арилжаачдын 78% нь алдагдал хүлээдгийг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *