Мэдээ

АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан

АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан нь зах зээлд хүчтэй нөлөөг үзүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг эдийн засгийн чухал суурь үзүүлэлтүүд нэг юм.

АНУ-ын Хөдөлмөрийн Яам болон Хөдөлмөрийн Статистикийн Хороо хамтран сар болгон ажил эрхлэлтийн тайлан танилцуулдаг билээ.

Тус тайланд хөдөлмөрийн зах зээлийн дараах үзүүлэлтүүд багтсан байдаг:

Ажилгүйдлийн түвшин – Хөдөлмөрийн зах зээл дээрх ажилгүй хүмүүсийн тоог хувьчилсан үзүүлэлт.

Non-farm payroll employment – АНУ-ын засгийн газар болон бизнесийн салбарт ажиллаж буй хүмүүсийн тоон үзүүлэлт. Энэхүү үзүүлэлтэнд бүтэн болон хагас цагийн ажилчид бүгд багтдаг.

Дундаж ажлын цаг – АНУ-ын засгийн газар болон бизнесийн салбарын ажилчид долоо хоногт дундажаар хэдэн цаг ажилладаг талаарх үзүүлэлт.

Цагийн дундаж орлого – Томоохон салбаруудын цагийн дундаж цалингийн түвшин.

АНУ-ын ажил эрхлэлтийн үзүүлэлт нь ам.долларын ханшид хүчтэй нөлөөг үзүүлэх боломжтой байдаг. Иймд энэхүү мэдээлэл нь зах зээл дээр таны мэдэх ёстой голлох мэдээллүүдийн нэг яах аргагүй мөн юм.

2018 оны 12 сарын 7 буюу Баасан гарагт манай цагаар 21:30 минутанд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас 11-р сарын АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан танилцуулах гэж байна.

Арилжаанд тань амжилт хүсье.

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Ханшийн зөрүүн дээр суурилсан гэрээний арилжаа(CFD) нь өндөр эрсдэл бүхий хөшүүрэг хэрэглэдэг учир жижиглэнгийн арилжаачдын 78% нь алдагдал хүлээдгийг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *