Мэдээ

BREXIT VOTE

Өнөөдөр Лондонгийн цагаар 19 цагт Их Британийн Ерөнхий сайд Theresa May өөрийн төлөвлөгөөгөө танилцуулж Парламентаас дэмжлэг авах эсэхийг үзнэ. Хэрэв дэмжлэг авахгүй бол ялагдсан саналын зөрүү ихээхэн чухал байх юм. Санал хураалт дуусах хугацаа тодорхойгүй байна. Ингээд санал хураалтын үр дүн хэрхэн нөлөөлөх талаар гаргасан таамагийг хүргэж байна.

Хувилбар # 1 Ерөнхий сайд ялалт байгуулах

Хэдийгээр фунтын ханш өнгөрсөн 2 сарын хугацаан дахь дээд түвшинд хүрсэн байгаа ч  парламентийн гишүүд нь Ерөнхий сайдын Brexit-н хэлэлцээрийг зөвшөөрвөл,  GBP/USD нь маш богино хугацаанд өсөн 1.31, цаашлаад 1.35 хүрэх боломжтой. EUR/GBP нь даруй буурч, 87 цент цаашлаад 85 цент хүртэл унах боломжтой. Гэвч энэ санал хураалтаар ялалт байгуулах магадлал тун бага боловч гэнэтийн ялалт тохиолдвол GBP нь богино хугацаанд үсрэлт үзүүлэх нь тодорхой.

Хувилбар # 2 Ерөнхий сайд дийлэнх саналыг авах

Уг парламент нь 650 гишүүдээс бүрддэг. Ерөнхий сайдад 318 санал хэрэгтэй (санал өгөхгүй, эс тоологдохгүй олон тооны гишүүд байдаг). Хэрвээ тэрбээр 50 болон түүнээс бага санал алдвал ялалтыг авч чадна. Саналын алдагдлын хэмжээ бага байвал GBP-н хувьд rally үргэлжилж мөн Засгийн газар дахиад оролдлого хийхэд хангалттай дэмжлэг үзүүлдэг гэдгийг харуулж байна. Энэ хувилбарт GBP/USD нь 1.30 магадгүй үүнээс ч илүү өсөх боломжтой болж байна. Харин EUR/GBP нь 88, 87 хүртэл буурах боломжтой болно.

Хувилбар # 3 Ерөнхий сайд 100-гаас их санал алдах

Ерөнхий сайд 100 ба түүнээс дээш санал алдвал ялагдал болно. Энэ тохиолдолд Theresa May нь 50-р зүйлийг үргэлжлүүлэх эсвэл ялагдал зарлан, ЕХ-ноос ямар ч хэлэлцээргүйгээр гарах юм.  Хамгийн ухаалаг сонголт нь 50-р зүйлийг үргэлжлүүлэх явдал юм. Энэ нь 2 жилийн дараа Европын Холбоог орхих хэлэлцээр юм. Гэсэн хэдий ч дараагийн алхам нь юу байхаас үл хамааран GBP/USD нь 1.25 хүртэл бууран, EUR/GBP нь 91 цент хүрэх боломжтой. Хэрвээ May хэлэлцээргүйгээр гарахыг зарлавал GBP нь 10 гаруй хувиар буурна.

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Ханшийн зөрүүн дээр суурилсан гэрээний арилжаа(CFD) нь өндөр эрсдэл бүхий хөшүүрэг хэрэглэдэг учир жижиглэнгийн арилжаачдын 78% нь алдагдал хүлээдгийг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *