Мэдээ

Евро, Паундын ам.доллартай харьцах ханш сүүлийн хэдэн долоо хоногийн турш уналтад ороод байна.

Евро болон Британи паундын ам.доллартай харьцах ханш нь Евро бүсийн эдийн засгийн таагүй байдал болон Brexit-ийн хэлэлцээрийг тойрсон асуудалтай холбоотойгоор хэдэн долоо хоногийн турш уналт үзүүлж байна.

EUR/USD хослолын ханш Германы 4-р улирлын ДНБ өмнөх улирлын дүнгээс 0.2%-иар буурсан мэдээний дараах 11 дүгээр сарын дунд үеэс хойш тохиосон хамгийн доод ханш болох 1.1249 дүнд хүрсэн.

Евро бүсийн эдийн засагт болзошгүй хямралаас сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж байсан ч 06 дугаар сараас хойш төдийлөн амжилт олоогүйг дээрх үзүүлэлтээс  харж болно. Мөн тус үзүүлэлтээс энэ жил Европийн Төв Банк мөнгөний зөөлөн бодлого баримтлах  боломжтой нь харагдаж байна.

АНУ-ын инфляцийн үзүүлэлт өндөр хэвээр байгаа нь ам.долларын эрэлтийг цаашид нэмэглүүлэх хандлагыг бий болгож байна.

Энэ жилийн эхээр ам.долларын ханш Холбооний Нөөц Сангийн бодлогын хүрээнд чангарсан хэдий ч сүүлийн үеийн мэдээллээр Төв банк үнийн дарамтад илүү анхаарал хандуулан эрсдлийг удирдах шаардлагатай болж байгаа нь харагдаж байна.

GBP/USD хослолын хувьд ерөнхий сайд Theresa May-ийн гаргасан Европийн холбооноос Их Британийг гаргах саналын дараах парламентийн сонгуулийн үр дүнд тус хослолын ханш ганц сарын хугацаанд 0.14%-иар буурсан. Их Британи 3-р сарын 29-нд Европын Холбооноос гарахаар болсон.

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Ханшийн зөрүүн дээр суурилсан гэрээний арилжаа(CFD) нь өндөр эрсдэл бүхий хөшүүрэг хэрэглэдэг учир жижиглэнгийн арилжаачдын 78% нь алдагдал хүлээдгийг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *