Мэдээ

West Texas Intermediate (WTI) буюу газрын тосны үнэ сүүлийн 3 сарын хамгийн өндөр дүнд хүрлээ.

WTI арилжаа нь энэ даваа гарагийн өглөө сүүлийн гурван сард тохиосон хамгийн өндөр дүн болох $56.10 хүрлээ. Газрын тосны эрэлт нэмэгдэж болзошгүй хүлээлтийг үүсгээд байгаа Хятад болон АНУлсын хоорондох худалдааны хэлэлцээр нь эрчим хүчний салбарын нийлүүлэлтийг харьцангуй удаашралд оруулж байна. Мөн OPEC-ийн газрын тосны нийлүүлэлтийн бууралт, АНУ-ын Иран, Венесуэлд тавьсан хориг зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт дээрх улсуудын бодлого боловсруулагчдын хооронд болж  өнгөрсөн 2 өдрийн хэлэлцээрийн дараа Бээжингийн хэвлэл мэдээллийнхэн тийм ч таатай зүйл бичсэнгүй. 2 тал хэлэлцээрийг Вашингтонд үргэлжлүүлэхээр тохирсон бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Трамп уг хэлэлцээрийн эцсийн шийдвэрийг 3 сарын 1-с хэтрүүлэхгүй хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Үүний үр дүнд дэлхийн хоёр том эдийн засаг удахгүй худалдааны гэрээ байгуулж, дэлхийн эдийн засагт тулгарч буй сорилтуудыг даван туулж чадахаар болж байна.

Газрын тосны шинжилгээнээс харахад ханш $56.95 цэгээс эсэргүүцлийн шулууныг мөргөж $55.55 цэгээс буцаж эргэх магадлалтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *