Мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тарифын талаарх шийдвэр ам.долларын уналтад нөлөөлж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хядад улсын бараа бүтээгдэхүүнд оногдуулах   импортын тарифыг нэмэх шийдвэрээ хойшлуулснаар энэ долоо хоногийн Даваа гарагт Европ даяар ам.долларын ханш унаад байна.

Ам.долларын индекс буюу ам.долларын голлох валютуудтай харьцах харьцааны индекс өнгөрсөн долоо хоногт 96.257 дүнд хүртэл унаж баасан гарагийн эцсийн байдлаар 96.40 дүнд хүрсэн.

Мөн Азийн хөрөнгийн биржид бууралт үзүүлэн Хятадын хувьцаанууд сүүлийн гурван жилийн хугацаанд байгаагүй өндөр дүндээ хүрч юань 0,2%-ийн өсөлтийг үзүүлсэн байна. Хятад-АНУ-ын худалдааны хэлэлцээр нь хятадын эдийн засагт маш том нөлөө үзүүлэх боломжтой төдийгүй шинж тэмдгүүд нь ганц Хятадын төдийгүй Хятадад хамааралтай бусад төрлийн валют хувьцаануудын үнийг өсгөж байна.

Ам.доллар дан ганц Aussie болон kiwi эсрэг 0,2%-ийн уналт үзүүлээгүй бөгөөд иений эсрэг мөн уналт үзүүлсэн нь японы компаниудын хувьд хятадын нөлөө хэр их байгааг харуулж байгаа юм.

Ам.доллартой харьцах еврогийн ханш 2 долоо хоногийн турш өндөр үзүүлэлттэй байгаа нь Евро бүсийн эдийн засгийн зогсонги байдлыг сэргэх итгэлийн төрүүлж байгаа юм.

Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт тавигдсан хоёр улсын төв банкны богино хугацааны мэдэгдлээс харахад тус хоёр валют хаашаа эргэх нь бүрхэг байгаа юм.

 

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Ханшийн зөрүүн дээр суурилсан гэрээний арилжаа(CFD) нь өндөр эрсдэл бүхий хөшүүрэг хэрэглэдэг учир жижиглэнгийн арилжаачдын 78% нь алдагдал хүлээдгийг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *