Мэдээ

EUR/USD ИДЭВХГҮЙ ТРЭНДИЙН АРИЛЖАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ УУ? ДАРААГИЙН ЗОГСООД ХААНА БЭ?/техник анализ/

EUR/USD 1.13 болон 1.14 ханшийн орчим эргэлдэх төлөвтэй байна

Тус хослолын ханш өнөөдрийн  бий болсон ам.долларын өсөлтийг үл харгалзан өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас хойших үнээ барсаар байна.

Шинжээчид ирэх долоо хоногт болох Европын Төв Банкны хуралд хүлээлт өгөөд байгаа бөгөөд тус хурлаар эдийн засгийн урьдчилсан таамаглал болон мөнгөний бодлогын талаар мэдэгдэл хийх болно.

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт зарлагдах Европийн инфляцын мэдэгдлээр ирэх долоо хоногийн ЕТБ-ны хурлаас гарах үр дүнг таамаглах боломжтой болж байгаа юм. Мэдээж өнгөрсөн долоо хоног зарлагдсан PMI судалгааны тайлан мөн нөлөөлнө.

Ам.долларын хувьд энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын 2018 оны 04-р улирлын ДНБ-ий тайлан, 12 дугаар сарын PCE үнийн индексийн үзүүлэлт зарлагдах зэрэг томоохон үйл явдлууд тохиох болно.

Шинжээчид дээрх мэдээллээс EUR/USD  хослол богино хугацаандаа унах хандлагатай гэж үзэж байна. Ерөнхийдөө MA индикатор дээр 1.1340 болон  1.1316 гэсэн 2 төвшинд эргэлдэх төлөвтэй бөгөөд доод дүндээ 1.1300, дээд дүндээ 1.1400 (100-day MA @ 1.1392) хүрэх төлөвтэй байна.

 

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Ханшийн зөрүүн дээр суурилсан гэрээний арилжаа(CFD) нь өндөр эрсдэл бүхий хөшүүрэг хэрэглэдэг учир жижиглэнгийн арилжаачдын 78% нь алдагдал хүлээдгийг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *